Соёлын Төв Өргөөний тайзнаа “ОХУ-ын Ульгер театр”

2018 оны 04 сарын 25

Байгууллагын 30 жилийн ойд зориулан гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд манай урилгаар ОХУ-ын 4 удаагийн “Алтан маск” шагналт Бурят улсын хүүхэлдэйн “Ульгер” театр нь  40 гаруй уран бүтээлчидтэй өөрсдийн тайз, декорацитай ирж  нийслэлийн үзэгч хүүхдүүддээ ойн баярын бэлэг барьж 6 өөр төрлийн жүжигтэй ирснээс  “Руслан Людмила хоёр”,  “Үльгер” шоу, Торой банди, Айстёнок Пугола зэрэг   жүжгүүдээрээ Соёлын Төв Өргөөний тайзнаа 2018 оны 4 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд бэлэг барьлаа. Анх удаа Ампитеатр буюу тайзан дээрээ үзэгчдээ суулгаж тоглосон нь үзэгчдэд маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн.