Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд. СТӨргөөний тайзнаа

2022 оны 11 сарын 04
Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд. СТӨргөөний тайзнаа

Монгол Улс, Оросын Холбооны улс хооронд дипломат харилцаа тогтоосны 101 жилийн ой, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн нээлт өнөөдөр 2022 оны 11 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Соёлын Төв өргөөнд болж байна.
Жил бүрийн намар уламжлал ёсоор тохиодог энэхүү баярын хүрээнд Оросын төдийгүй дэлхийн бүжгийн урлагийн түүхэнд алдар цуутай ардын бүжгийн хамтлагууд нийслэл хотноо ирээд байна.
Тодруулбал, энэ жил Адыгей Улсын 86 жилийн түүхт Ардын бүжгийн эрдмийн «Нальмэс» чуулга болон Красноярск дахь М.С.Годенкогийн нэрэмжит Сибирийн бүжгийн Улсын эрдмийн чуулгын хамтарсан тоглолтыг ОХУ-ын Монгол Улс дахь ЭСЯ-ны дэмжлэг дор Холбооны улсын төсвийн соёлын байгууллага «Хөгжмийн болон наадмын хөтөлбөрүүдийн холбооны удирдах газар РОСКОНЦЕРТ» толилуулах болно.
Адиге хэлнээс "Налмес" гэдэг нь "үнэт чулуу" хэмээн орчуулагддаг. Тэгээд ч энэ чуулга бол ард түмний үнэлж баршгүй баялаг юм.


Харин Красноярск мужаас ирээд буй 62 жилийн түүхт М.С.Годенкогийн нэрэмжит Сибирийн бүжгийн Улсын эрдмийн чуулга нь 2009 онд Красноярск мужийн "Соёлын өвийн онцгой үнэт объект"-ын статусыг авсан байдаг.


Өнгөрсөн онд Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд «РОСКОНЦЕРТ» нь Хойд Осетийн «Алан» бүжгийн чуулга болон Кубанийн казакуудын найрал дууны бүжгийн чуулгын хамтарсан тоглолтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.