Соёлын Төв Өргөөний тайзнаа Германы суут зохиолч Гётегийн “Фауст жүжиг”
2018 оны 05 сарын 02
Драмын жүжгийн уламжлалт тавилт, өнгө төрхийг эвдсэн технологийн дэвшлүүд болон бусад хорь гаруй шинэ содон, сонирхолтой шийдлүүдийг багтаасан “Фауст” пост драмын жүжиг 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Соёлын төв өргөөнд тоглогдлоо. Тухайн орны театрын хөгжлийн зэрэг зиндааг илтгэдэг чансаа шалгасан жүжгүүдийн нэгэнд Германы суут зохиолч Гётегийн “Фауст” жүжиг яах аргагүй тооцогддог. Жүжгийн найруулагчаар залуу уран бүтээлч н.Батболд ажиллаж байна.