​НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ ХАМТ ОЛОН “ЦАГААН ТУУЗТАНЫ ХӨДӨЛГӨӨН”-Д НЭГДЭЖ БАЙНА.

2022 оны 11 сарын 30

НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ ХАМТ ОЛОН “ЦАГААН ТУУЗТАНЫ ХӨДӨЛГӨӨН”-Д НЭГДЭЖ БАЙНА.

Нийслэлийн Соёлын төв өргөөний нийт албан хаагчид “Нандин бүхнээ хамгаалъя-Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан доор Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян, “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдэж байна.
Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.
Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхий нийтээрээ нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд манай улс 1998 оноос тус аянд нэгдэж, энэ жил Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЬЯ–ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор үндэсний хэмжээнд тэмдэглэж байна.