Соёлын Төв Өргөөний тайзнаа Харш хамтлагийн дуучин Баасандорж

2018 оны 10 сарын 30

Тэртээ 20 гаруй жилийн өмнөөс “Улаан бүч” чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн Алтан гадас одонт, МУСТА “Харш” хамтлагийн гоцлол дуучин Бааска буюу С.Баасандорж Соёлын Төв Өргөөнд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  сонсогч фэнүүдтэйгээ эргэн уулзах гэж байна. 20-зууны сүүл 21-р зууны хагасд сонсогчдыг байлдан дагуулж тодоос тод эгшиглэж чадсан цөөн хэдэн дуучдын нэг болох С.Баасандорж нь “Би яг ийм” тоглолтондоо “Хос залуус, “Чамдаа зориулъяа”, “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”  гэх мэт олон жилийн турш Монгол түмнийхээ зүрхэнд хоногшсон шилдэг 25 дуунуудаа эгшиглүүллээ.