Сайжруулсан түлшний хэрэглээг эрчимжүүлэх, хяналт тавих зорилгоор ХУД- ийн 21-р хороонд ажиллалаа.
Сайжруулсан түлшний хэрэглээг эрчимжүүлэх, хяналт тавих зорилгоор ХУД- ийн 21-р хороонд ажиллалаа. Тус хороонд ажиллах төлөвлөгөөний дагуу 7-р хэсгийн ахлагч Г.Мөнхжаргал, 5-р хэсгийн ахлагч Д.Нандин нартай тус хорооны нутаг дэвсгэрт амьдардаг давхардсан тоогоор 150 айл өрхөөр орж, сайжруулсан түлшний хэрэглээнд хяналт тавьж ажиллалаа. ХУД-ийн 21 дүгээр хороо нь түлшний цэггүй, 54 яндантай айл өрхтэй бөгөөд тус хороонд ихэвчлэн барилгын манаач хийдэг айл өрхүүд зонхилдог байна. Түүхий нүүрс илрүүлсэн зөрчилгүй, бүх айлууд сайжруулсан түлшээ хэрэглэж хэвшсэн байлаа. Манай байгууллага айл өрхүүдээр хяналт тавьж ажиллахдаа шаардлагатай зөвлөмжүүдийг тухай бүр өгч ажиллаж, угаарын хий мэдрэгчтэй айл өрхийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллалаа. Тус хороонд угаарын хий мэдрэгчтэй 5 айл байсан бөгөөд 9 айлыг угаарын хий мэдрэгчтэй болгож, нийт 14 айл болсон байна. Эко хотхоны айл өрхүүд халаалтандаа цахилгаан халаагуур ашигладаг бөгөөд камен зуухны түлшинд “Хурх” ХХК-ны үртсэн шахмал түлшийг ашигладаг байна. Ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчилгүй илрээгүй, тайван ажиллалаа.