Соёлын Төв Өргөөний тайзнаа "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөн

2018 оны 10 сарын 08

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулан, хүртээмжийг нэмэгдүүлэхээр НИТХ-аас "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөнийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Соёлын Төв Өргөөнд зохион байгууллаа. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Тээврийн цагдаагийн албаныхан, эрдэмтэн, судлаачид болон иргэдийн төлөөлөл оролцлоо.