Соёлын Төв Өргөөний тайзнаа Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Яруу найрагч Ц.Хулан

2018 оны 03 сарын 06

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлого хариуцсан зөвлөх, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Цоодолын Хулангийн “Хулангийн үдэш 2018” уран бүтээлийн цэнгүүн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Соёлын Төв Өргөөний тайзнаа амжилттай тоглогдлоо.