Япон улсын буцалтгүй тусламж ₮236.2 саяар Улсын Филармонийн концертын танхимыг засварлав.

2022 оны 11 сарын 06

Улсын Филармонийн концертын танхимыг засварлах төсөлд нийт 83,056 ам.доллар буюу 236,213,321 төгрөгийн дэмжлэг үзүүлэв.Улсын филармонийн бага танхимын суудал, шал, дулаалга зэргийг шинэчилж, ая тухтай орчныг сайжруулах зайлшгүй шаардлага гарсан. Үүнийг Япон улсын "Өвсний үндэс" төслөөр засварлан, уран бүтээлчид ая тухтай ажлаа хийх орчныг бүрдүүлэх боломж нээгдэж байна.