Соёлын Төв Өргөөний тайзнаа Хүүхдийн найрал дууны их наадам

2018 оны 10 сарын 28

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 379 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 26 дахь удаагийн уралдаант наадам”-ын шагналтнуудын нэгдсэн гала тоглолтыг Соёлын төв өргөөний концертын танхимд  2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.