Нийслэлийн Соёлын төв өргөөний их танхимд “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүндэтгэлийн концерт”-ыг зохион байгуулав

2022 оны 11 сарын 13

Японы Элчин сайдын яам 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Соёлын төв өргөөний их танхимд “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүндэтгэлийн концерт”-ыг зохион байгуулав. Энэхүү концерт нь Монгол Улсын ГХЯ-ны дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёлын төв өргөө, МИАТ ХК-тай хамтран зохион байгуулсан бөгөөд бөмбөрчин Огава Дайсүкэ тэргүүтэй “Кизүна хамтлаг” Японоос уригдан ирж тоглолтоо толилууллаа. Концертыг нээх үеэр Элчин сайд Х.Кобаяши “Японы үндэсний хөгжмийн төлөөлөл болох япон бөмбөр, шанз, лимбэ, цуурыг орчин үеийн даралтатхөгжимтэй хослуулсан хөг аялгуугаар дамжуулан японы соёлыг мэдэрч, японы талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийг хүсэж байна” хэмээв. 1,000 орчим үзэгчид хүрэлцэн ирсэн тус тоглолт Япон, Монголын төрийн дууллаар эхэлж, 2 цаг орчим үргэлжилсэн юм.