МУ-ын Филармоний түүхт 50 жилийн ойн арга хэмжээ амжилттай болж өндөрллөө

2022 оны 11 сарын 07

ТШ, АЖ Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармони нь Симфони найрал хөгжим, Баян Монгол чуулга, Морин хуурын чуулга дуучид гэсэн уран бүтээлийн бүрэлдэхүүнтэй олон нийтэд хөгжмийн урлагаар үйлчлэх, сурталчлан таниулах үүрэг бүхий Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн төв байгууллага билээ.

Энэ онд Улсын Филармонийн үүсгэн байгуулагдсаны 50 жил, түүний бүрэлдэхүүнд багтах Симфони найрал хөгжим үүссэний 65 жил, Морин хуурын чуулгын 30 жилийн ой гээд гурван ой давхацсан жил болж байгаа юм.