“Зохиолгүй амьдрал” жүжиг өдөр бүр Соёлын төв өргөөнд тоглогдож байна.
2023 оны 02 сарын 01
“Х ТҮЦ” продакшныхан энэ жилийг тайзны уран бүтээлээр эхлүүлж байна. Тус хамт олон өмнө нь “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” зэрэг драмын жүжгийг толилуулж байсан. Тэгвэл энэ удаа “Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгийг олны хүртээл болгохоор болжээ. Уг жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулж, гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүү, Г.Нарансолонго нар тоглох бол бусад дүрд Гавьяат жүжигчин И.Одончимэг, Н.Онон, “Эмоци” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинтөр, “Маск” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг, залуу жүжигчин Э.Төрбат, Э.Анужин нар тоглох аж.
Сонирхуулахад, “Зохиолгүй амьдрал” жүжиг 19:00 цагаас Соёлын төв өргөөнд тоглогдож байна.