“Зохиолгүй амьдрал” жүжиг өдөр бүр Соёлын төв өргөөнд тоглогдож байна.

2023 оны 02 сарын 01

 Тэгвэл энэ удаа “Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгийг олны хүртээл болгохоор болжээ. Уг жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулж, гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүү, Г.Нарансолонго нар тоглох бол бусад дүрд Гавьяат жүжигчин И.Одончимэг, Н.Онон, “Эмоци” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинтөр, “Маск” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг, залуу жүжигчин Э.Төрбат, Э.Анужин нар тоглох аж.

Сонирхуулахад, “Зохиолгүй амьдрал” жүжиг 19:00 цагаас Соёлын төв өргөөнд тоглогдож байна.