“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” –Д БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2023 оны 07 сарын 09

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” –Д БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс”-тай хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 7-р сарын 9-ний өдрийн 11 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд 17 дахь удаагаа зохион байгуулагдав.

Дээлтэй Монгол Наадмын эхэнд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд Монгол туургатан улсуудын төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид хамгийн сайхан дээл хувцсаараа гоён жагсав.
Мөн
- Шилдэг дүүрэг
- Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
- Шилдэг дээл урлаач
- Шилдэг бүжгийн аяны оролцогч
- Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
- Хамгийн сайхан дээлтэй оролцогч
- Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч
- Хамгийн сайхан дээлтэй хүүхэд шалгаруулах юм.
Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучууддаа зориулан Орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт, Дээлтэй диско зохион байгуулагдлаа