Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 63 дахь өдрүүд амжилттай боллоо.
Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 63 дахь өдрүүдийн хүрээнд 2023 оны 10-р сарын 23-ны өдөр Буриадын урлаг, соёлын гавьяат зүтгэлтнүүд, улсын эрдмийн театрууд болон ардын дуу бүжгийн чуулгууд, үндэсний урлагийн хамтлагуудын тоглолт амжилттай болж өндөрлөлөө. Бүгд Найрамдах Буриад улсын нэрийн хуудас болсон Үндэсний дуу, бүжгийн «Байкал» театрынхан, ЗХУ-ын Ардын жүжигчин Г. Цыдынжаповын нэрэмжит Бүгд Найрамдах Буриад улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театрын жүжигчид, М. Жапхандаевын нэрэмжит Бүгд Найрамдах Буриад Улсын циркийн жүжигчид, ЗХУ-ын Ардын жүжигчин Галина Шойдогбаева, ОХУ-ны Ардын жүжигчин Дарима Линховоин Багш, Бүгд Найрамдах Буриад улсын Ардын жүжигчид болох Бадма-Ханда Аюшеева, Ардын жүжигчин Намхайн Мунхзул, Ардын жүжигчин Лия Балданова, Ардын жүжигчин Булыт Раднаев, Гавьяат жүжигчин Чингис Раднаев, Гавьяат жүжигчин Мэдэгма Доржиева, ОХУ-ын Гавьяат жүжигчин Билигма Ринчинова, Самбуугийн Батчимэг, Жамсо Бамбагаев болон , Буриадын Улсын циркийн сургуулийн уран бүтээлчид гээд нийт 170 гаруй уран бүтээлчид өнөөдөр нийслэл Улаанбаатарын үзэгчдэд бэлэг барилаа.