ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ НААДМЫН ГАЛА ТОГЛОЛТ ЭНЭ САРЫН 26-НЫ ӨДӨР БОЛНО

2023 оны 10 сарын 25

Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 29 дэх удаагийн уралдаант наадам амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан билээ.

Тус наадмын анхан шатны шалгаруулалтад нийслэлийн найман дүүргийн 75 сургуулийн 5100 гаруй сурагч оролцсон бол II шатны шалгаруулалтад 8 дүүргийн 20 сургуулийн найрал дууны хамтлагийн 1300 сурагчид тус наадмын заавал дуулах дуу Монгол Улсын гавьяат багш Л.Галмандахын хөгжим “Хүн төрөлхтний цэцэг” мөн өөрсдийн сонгосон 1 бүтээлээр дуулж оролцсон юм.

Энэ удаагийн наадмын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт аравдугаар сарын 26-ны 13:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа болно.

Нийслэлийн мянга мянган авьяаслаг хүүхэд, багачуудын дуу хуур цалгисан гала тоглолтод та бүхнийг урьж байна.