Бямбасүрэнгийн Шаравын “Сэрсэн тал”-39 жилийн хүндэтгэлийн ойн тоглолт
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаант одонт,Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шаравын “Сэрсэн тал”-39 жилийн хүндэтгэлийн ойн тоглолт 11 сарын 27-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Тоглолтод Үндэсний хөгжмийн их найрал, Ч.Мөнх эрдэнэ УГЖ, ятгач, Б.Чинбат /УГЗ, төгөлдөр хуурч/ Ч.Дэлгэрцэцэг /УГЖ, хийлч/ Ө.Уянга /УГЖ, дуучин/ Ш.Наранчимэг /УГЖ, дуучин/ Б.Гомбо-Очир /УГЖ, дуучин /О.Хүрэлбаатар /СТА, дуучин/ Б.Энхнаран /СТА, дуучин/ Э.Отгонбат /СТА, "Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдаан"-ы "Гран При" шагналт дуучин С.Бат-Эрдэнэ /СТА, "Сэрсэн тал" дуу, хөгжмийн наадмын 2019 оны "Гран При" шагналт дуучин/ Н.Нямсүрэн /СТА, дуучин/Э.Цэндсүрэн /СТА, "Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдаан"-ы "Тэргүүн байр"-ын шагналт хуучирч Т.Өлзийжаргал /СТА, "Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын II уралдаан"-ы хоёрдугаар байрын шагналт ёочинч/ нар агуу хөгжмийн зохиолчийн дуу, хөгжмийн шилдэг бүтээлүүдээр ая эгшгээ өргөх болно.