Инээмсэглэл хамтлаг тоглолтоо 2023 оны 12 сарын 1, 2 нд СТӨргөөний тайзнаа.

2023 оны 11 сарын 29

Ард түмний зүрх сэтгэлийн дулаан хойморт хөг нэмж эгшиглэсээр ирсэн Монголын рок попын анхдагчдын нэг "Инээмсэглэл" хамтлаг 1978 онд байгуулагджээ. Тус хамтлагийн анхны гишүүд болох Ч. Ганболд, Н. Ганхуяг, Б. Долгион, М. Энхсайхан нарын орос сургуулийн сурагчид анх хамтлаг байгуулж тайзнаа гарснаас хойш 55 жил өнгөрчээ. Энэ бол ирээдүйн Инээмсэглэл-ийн суурь нь байв. Xэсэг завсарласны дараа "Инээмсэглэл" нэрийн дор дахин нэгдэж тоглох болсноос хойш 45 жил өнгөрчээ.

Энэ удаагийн тоглолт Live концерт байх бөгөөд Library Records-ын Т.Мөнх-Оргил тоглолтын хөгжмийн продюсероор ажиллаж бүх дууны найруулгыг шинээр хийсэн байна. Тоглолтын онцлох үзүүлбэр болох "Инээмсэглэл"-ийн гишүүдийн дүү нар, үр хүүхдүүд болох Б.Ангирмаа, Т.Бат-Оргил, Д.Тэнгисмаа, Б.Наранзун, Г.Эрдэнэ-Солонго, Ц.Юдко, Ч.Ганбат нар тус тоглолтод дуу хуураараа гэнэтийн бэлэг барихаар бэлтгэж байна. Монголын дуу хөгжмийн халгиун цалгиун түүхийг бичилцэж яваа эрхэм уран бүтээлчидтэй хамт нэгэн үдшийг дуун эгшиг дор хайр, баяр, инээмсэглэлээр дүүрэн өнгөрүүлэх мөч ойртсоор.

Тоглолт 2023 оны 12-р сарын 1,2-ны өдрүүдэд 19.00 цагт Соёлын төв өргөөнд болно. 

Тасалбар 50.000, 100.000 төгрөгийн үнэтэй ба Ticket.mn-ээр худалдаалагдаж байна.