"АЛТАН НАМАР-2023"

2023 оны 11 сарын 21

Монголын Хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлан зохион байгуулдаг 41 дэх удаагийн "АЛТАН НАМАР-2023" хөгжмийн наадмын найрал хөгжим, найрал дуу ба шилдэг бүтээлийн ГАЛА тоглолт 2023 арваннэгдүгээр 21-нд НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ-д тоглогдов

Тоглолтод:

Улсын Дуурь бүжгийн Эрдмийн Театрын симфони найрал хөгжим, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дуучид, хөгжимчид, ЗХЖШ-ын “Үлгэр жишээ” үлээвэр найрал хөгжим, Морин хуурын чуулгын Морин хуурын дөрвөл, Монгол Улсын Консерваторын цөөхүүл хөгжимчид хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлүүдийг тоглож оролцов.