“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ” ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2022 оны 07 сарын 05

“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ” ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Нийтэлсэн огноо: 2022/07/04 15:28

 Хавсралт: 1. А-849.pdf

2022 оны 06 сарын 23-ний өдөр                                                                                                          Дугаар А/849                                                                                                                                     Улаанбаатар хот

“Даншиг наадам-Хүрээ цам”

зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны              02/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

             

1.Монголын соёл, шашны зан үйлийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн    болгон хөгжүүлж нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилгоор         “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг “Хүй долоон худаг”-т 2022 оны                08 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулсугай.  

2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай. 

3.“Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг батлан, өндөр хэмжээнд зохион байгуулж, үр дүнг тайлагнан, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Ажлын хэсэг (З.Төмөртөмөө)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

   БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

  ЗАХИРАГЧ                                                   Д.СУМЪЯАБАЗАР