ХҮН АМЫН ХҮНСНИЙ ХАНГАМЖ, ХҮРТЭЭМЖИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
ХҮН АМЫН ХҮНСНИЙ ХАНГАМЖ, ХҮРТЭЭМЖИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Хавсралт:
2023 оны 03 сарын 30-ны өдөр Дугаар А/305 Улаанбаатар хот
Хүн амын хүнсний хангамж,
хүртээмжийг тогтвортой байлгах талаар авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Хүнсний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд мал, мах бэлтгэн нөөцлөх ажлыг жил бүр зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэхэд шаардлагатай хөрөнгийн тооцоог гаргаж, чанарын шаардлага хангасан мал, мах бэлтгэх, нөөцлөх ажлыг зохион байгуулж, үр дүнг тогтмол тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг (М.Баяраа)-т, санхүүжилтийн эх үүсвэрийг нийслэлийн 2024 оны төсөвт тусган шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (И.Баатархүү)-т даалгасугай.
4.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Ажлын хэсэг байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/889 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР