ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2023 оны 03 сарын 29

ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ


 Хавсралт:

2023 оны 03 сарын 15-ны өдөр                             Дугаар А/232                         Улаанбаатар хот

 

 

 

 

Гамшгаас хамгаалах сургалт, дадлага

зохион байгуулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 13.2.4 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8 дахь заалт, Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 06 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдад “Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагын харилцан ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд гамшгаас хамгаалах дадлага сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 04-17-ны өдрүүдэд зохион байгуулсугай. 

            2.Дадлага сургалтын удирдамжийг 1 дүгээр, хөтөлбөрийг 2 дугаар, хуваарийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. 

            3.Дадлага, сургалтыг үр дүнтэй, өндөр түвшинд зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (И.Баатархүү)-т, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням)-т, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр ажилтан, албан хаагчдыг дадлага, сургалтад хамруулж, оролцоог бүрэн хангахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай. 

            4.Танхимын болон биет дадлага сургалтыг харьяа хэлтэс, албадын ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нар болон Нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням)-т тус тус даалгасугай. 

            5.Дадлага сургалтын үр дүн, сургалтын талаарх сэтгэл ханамжийн судалгаа авч, тайланг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (И.Баатархүү)-т үүрэг болгосугай. 

            6.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд даалгасугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                        ЗАХИРАГЧ                                                 Д.СУМЪЯАБАЗАР

 

 

 

Нийслэлийн Засаг даргын 2023 оны

03 дугаар сарын 15-ны өдрийн

А/232 дугаар захирамжийн

1 дүгээр хавсралт

 

 

 

ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ 

                                                                                           Нэг.Зорилго

                 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдад газар хөдлөлт, гал түймрээс урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгийг хохирол багатай даван туулах, тохиолдсон үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар  мэдлэг олгох, дадлагажуулахад оршино.

 

                                                                                  Хоёр.Хугацаа, байршил

 

            2.1.Дадлага, сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 04-17-ны өдрийн хооронд хуваарийн дагуу зохион байгуулна.

            2.2.Танхимын сургалтыг нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор, II, V байр болон Нийслэлийн Онцгой байдлын газрын Соёлын төв, биеэр гүйцэтгэх дадлага сургалтыг Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгуулна.

                              Гурав. Дадлага, сургалтын бүтэц, зохион байгуулалт 

            3.1.Дадлага, сургалтыг 2 үе шаттай зохион байгуулна.

                         3.1.1.Танхимын сургалтаар газар хөдлөлт, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар онолын мэдлэг олгоно. 

                        3.1.2.Дадлага сургалтыг газар хөдлөлтийн чичирхийллийг мэдрүүлэх, гал унтраах, утаат орчинд өөрийгөө болон бусдыг хамгаалах, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх чиглэлээр явуулна.

 

                                        Дөрөв.Зохион байгуулагч, оролцогч

            4.1.Дадлага, сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран зохион байгуулна.

            4.2.Дадлага, сургалтад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаачид хамрагдана.

                                          Тав.Дадлага, сургалтын үр дүнг үнэлэх

            5.1.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдад өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, ойлголт дээшилнэ. 

            5.2.Сургалтад хамрагдсан ажилтан, албан хаагчдаас сургалтын ач холбогдол, хэрэгцээ шаардлагын талаар судалгаа авч, үр дүнг нэгтгэн боловсруулан цаашид зохион байгуулах сургалтын агуулга, чиглэлийг тодорхойлно.

 

 

Нийслэлийн Засаг даргын 2023 оны

03 дугаар сарын 15-ны өдрийн

А/232 дугаар захирамжийн

2 дугаар хавсралт


 

ГАЗАР ХӨДЛӨЛТ, ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАДЛАГА СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

д/д

Дадлага, сургалтын сэдэв

Үргэлжлэх хугацаа

Хариуцах байгууллага,

 албан тушаалтан

Танхимын сургалт

1

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тохиолдсон үед авах арга хэмжээний тухай

 

50 мин

Нийслэлийн Онцгой байдлын газар,

Хан-Уул, Чингэлтэй,

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

 2

 

 

Гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар

30 мин

Биет дадлага, сургалт

3

Газар хөдлөлтийн талаарх танилцуулга видео үзүүлэх

30 мин

Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн сургагч багш нар

4

Газар хөдлөлтийн танхим дадлага /чичирхийлэл мэдрүүлэх тавцан/

30 мин

5

Гал унтраах дадлага, сургуулилтын танхимын дадлага

20мин

6

Утаат орчны танхимын дадлага

20мин

7

Эрүүл мэндийн анхны тусламжийн дадлага

20мин

 

 

                                               Нийслэлийн Засаг даргын 2023 оны

03 дугаар сарын 15-ны өдрийн

А/232 дугаар захирамжийн

3 дугаар хавсралт

 

           

 НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫГ ТАНХИМЫН

БОЛОН БИЕТ ДАДЛАГА, СУРГАЛТАД ХАМРАГДАХ ХУВААРЬ

Байгууллагын нэр

Танхимын сургалт

Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх, гал унтраах, утаат орчинд амь насаа хамгаалах, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх дадлага, сургалт

Хамрагдах албан хаагчийн тоо

Огноо

Цаг

 Газар, байршил

Хамрагдах албан хаагчдын тоо

Огноо

Цаг

 Газар, байршил

1

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

106

2023.03.10

08:00-09:20

Хангарди ордны 14 давхрын Хуралдааны их танхим

70

2023.04.04

14:00-16:00

 Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв /Алтай хотхон/

2

Нийслэлийн Соёл, урлагийн газар

11

3

3

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

34

2023.04.04

09:00-10:20

12

4

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

51

19

5

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар

16

5

6

Нийслэлийн Дотоод аудитын алба

19

19

7

Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар

33

2023.04.05

09:00-10:20

16

2023.04.06

14:00-16:00

8

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

45

20

9

Нийслэлийн Мал эмнэлгийн газар

47

4

10

Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар

23

2023.04.06

09:00-10:20

4

11

Нийслэлийн нийгмийн даатгалын газар

4

4

12

Нийслэлийн Орон сууцны бодлогын газар

23

23

13

Нийслэлийн Замын хөгжлийн газар

63

10

14

Нийслэлийн Нийтлэг Үйлчилгээний газар

83 (I, II байр)

2023.04.06

10:30-11:50

35

15

Нийслэлийн Татварын газар

29

2023.04.10

10:00-11:20

23

2023.04.10

14:00-16:00

16

Нийслэлийн Статистикийн газар

9

7

17

Нийслэлийн Боловсролын газар

66

5

18

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

90

2023.04.07

09:00-10:20

Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын байр, 2 давхрын хурлын танхим (ХУД)

27

19

Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ

48

2023.04.10

09:00-10:20

7

20

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар

35

8

21

Хотын стандарт, хяналтын газар

55

2023.04.10

10:30-11:50

14

22

Нийслэлийн Нийтлэг Үйлчилгээний газар

35 (Яармаг байр)

-

23

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар

28

2023.04.10

09:00-10:20

Нийслэлийн нутгийн захиргааны V байрны иргэний танхим

6

24

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар

35

5

25

Нийслэлийн Нийтлэг Үйлчилгээний газар

45 (V байр)

-

26

Тагнуулын ерөнхий газрын Нийслэл дэх газар

10

2023.04.11

09:00-10:20

Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 давхрын Соёлын төв

25

2023.04.12

09:00-11:00

27

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

112

75

28

Нийслэлийн Архивын газар

45

2023.04.17

09:00-10:20

20

2023.04.17

14:00-16:00

29

Нийслэлийн Байгаль орчны газар

94

20

30

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар

25

25

31

Нийслэлийн Биеийн тамир, спортын газар

10

2023.04.17

10:30-11:50

5

32

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар

32

10

33

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

17

11

34

Нийслэлийн Цагдаагийн удирдах газар

31

3

35

Нийслэлийн Нийтлэг Үйлчилгээний газар

36 (III, IV байр)

-

 

НИЙТ ХАМРАГДАХ

1246

 

 

 

540