Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд олон жил идэвхэ зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн уран бүтээлчид, ажилтан албан хаагчид Төрийн дээд одон медаль болон засгийн газрын шагнал, жуух бичгээр шагнагдлаа.

2024 оны 02 сарын 15

XVII ЖАРНЫ “ХИЛЭНТ ЭХ” ХЭМЭЭХ МОДОН ЛУУ ЖИЛИЙН #ШИНИЙН_ТАВНЫ_БИЛЭГТ_САЙН_ӨДӨРНийслэлийн Соёлын Төв Өргөөний уран бүтээлчид Төрийн Дээд Шагналаар шагнагдлаа. Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд олон жил идэвхэ зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн уран бүтээлчид, ажилтан албан хаагчид Төрийн дээд одон медаль болон засгийн газрын шагнал, жуух бичгээр шагнагдлаа. Төрийн дээд Алтан гадас одонгоор СТӨргөөний КИП автоматикийн техникч Д. Ганбат, Хөдөлмөрийн хүндэт медаль цол тэмдгээр СТӨргөөний ерөнхий нягтлан Ө.Цолмон, Уран бүтээл техникийн албаны дарга Ч.Батчулуун, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “ЖУУХ БИЧИГ” мөнгөн шагналаар ээлжийн жижүүр Б.Уламсүрэн нар шагнагдлаа. Шагнал хүртсэн эрхэм уран бүтээлчид, ажилтан албан хаагчддаа СТӨргөөний нийт хамт олны өмнөөс халуун баяр хүргэе.