“Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн ажлын хэсэг хуралдлаа
				
					
						2024 оны 03 сарын 06
					
				
			
			“Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн бэлтгэл ажлыг хангах, бодлого, төлөвлөлтийн уялдаа холбоог зохион байгуулж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийн V дугаар хуралдаан боллоо.

Хурлаар төслийн бэлтгэл ажлын явцад шийдэл гаргах шаардлагатай асуудлуудыг хэлэлцсэн юм. Тодруулбал,
- Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ;
 - Эмээлт эко аж үйлдвэрийн паркт байрших арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн газрын тухай;
 - Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийн “Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө”;
 - Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нөхөн сэргээлт, дахин төлөвлөлтийн ажлын даалгаврыг эцэслэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргалаа.
 

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ХК