Авилгын эсрэг нэгдэе.

2024 оны 01 сарын 25

УИХ 2002, 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж байсан. 

Авлигал зөвхөн төрд байдаг зүйл биш. Хувийн хэвшлийн байгууллагуудад ч авлигал үүсэж байна. Албан хаагчдаа зөв мэдээллээр хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай хийх. Нийслэлийн хэмжээнд байгаа төрийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, хууль, эрх зүйн орчин, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгаагаар хангах, цалин хөлсийг нэмэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн, шударга ёсны засаглалыг бэхжүүлэн ажиллах нэн шаардлагатай.