Амьдрах_Стратеги сэдвийн хүрээнд ярилцаж, сургалт орлоо.
Нийслэлийн Соёлын Төв Өргөө-ний хамт олонд Амьдрах стратегийн сургалтын төвийн багш Д.Цэцэнбилэг Амьдрах_Стратеги сэдвийн хүрээнд ярилцаж сургалт орлоо.
Монгол хүн хоорондоо өрсөлдөж биш нэгдэж, нягтарч байж улсаа хөгжүүлнэ гэдгийг битгий март.
Болж өнгөрсөн зүйлд дүгнэлт хийдэггүй, өөрийгөө зөвтгөдөг, хөгжиж боловсордоггүй, алдаатай итгэл үнэмшлээ засах гэж хичээдэггүй, өөрчилж засах шаардлагатай хандлага, зан үйлээ анхаарч авч үздэггүй бол ухаарах байтугай, урагшаа зөв алхаж ч чадахгүй. Ухаарал зүгээр л байж байхад ирээд наалддаг зүйл ч биш. Бодож, эргэцүүлж, уншиж судалж, нягталж магадалж, туулсан туршлагадаа дүгнэлт хийн алдаа оноогоо дэнслэхгүйгээр туучаад л өнгөрөөх хормуудаас хэзээ ч ухаарал бий болохгүй. Ихэнх хүмүүс амьдрал үзээд ирэхээр аяндаа ухаарна гэж итгэдэг. Гэтэл үзэж туулсандаа өширхөж, өрөөл бусдад хорсоод ухаарч биш жигшиж зэвүүцэж улам хатуу болох нь ч бий. Тэгэхээр үзэж туулснаараа биш үзэж туулж байгаагаа ухамсартайгаар ойлгож, дүгнэж, эргэцүүлж байж л ухаарал ирнэ дээ. Мэдлэг боловсрол хийгээд танин мэдэхүйн цараа бага бол дүгнэн нягтлах хэмжээ мөн тэр хүрээнд л явагдана. Тэгэхээр ухаарах чинь зөнгөөр бий болдог биш зориуд ухамсартайгаар үйлдэж суралцдаг зүйл болж таарах нь ээ. Ухаарахад цаг гаргая.
Амьдрах стратегийн сургалтын төвийн багш Д.Цэцэнбилэг