“Эрүүл зорчих хөдөлгөөн буюу эко мобилити” аянд нэгдэе

2024 оны 09 сарын 09

Дугуй унах: 

Дугуй унах нь эрүүл мэндэд хэрэгтэй гэдгийг хүн бүр мэднэ. Автомашин жолоодохгүйгээр 30 мин дугуй унах нь 3,5-14 литр бензин хэмнэхээс гадна агаарын бохирдлыг багасгах сайн талтай. 

Автомашинаа хуваалцах:            

Ажиллаа ирж очихдаа нэг зүгээс явдаг хүмүүс өөр өөрийн машиныг унахгүй нэг машинаараа хамтдаа зорчих. Энэ нь эдийн засагт хэмнэлттэй төдийгүй түгжрэлийг бууруулах сайн талтай.

Алхах:

Явган алхах нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх ач холбогдолтой. Мөн ингэснээр хүмүүс хүрээлэн буй орчны өөрчлөлтийг анзаарах боломжтой болдог. Ялангуяа зуны улиралд гэр бүл найз нөхдөөрөө алхах нь нэгийгээ ойлгоход дөхөмтэй. Мөн замын хөдөлгөөний өндөр ачаалалтай үеэр алхах нь цаг хугацаа төдийгүй таны санхүүг хэмнэнэ.