Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг" шалгаруулах 30 дахь удаагийн уралдаан амижлттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Д.ЛУВСАНШАРАВЫН НЭРЭМЖИТ НАЙРАЛ ДУУНЫ УЛСЫН УРАЛДААНТ НААДМЫН ШИЛДГЭЭР НИЙСЛЭЛИЙН 65 ДУГААР СУРГУУЛИЙН ХАМТЛАГ ШАЛГАРЛАА.
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг" шалгаруулах 30 дахь удаагийн уралдаан амижлттай зохион байгуулагдаж, өчигдөр шилдгүүдээ шалгаруулан Гала тоглолтоо үзэгчдэд өргөн барилаа. Уралдаант наадмын шилдгээр СХД-ин Ерөнхий боловсролын 65 дугаар сургууль шалгарч, дэд байран Монгол-оросын хамтарсан сургууль, гутгаар байранд Монгени сургууль шалгарлаа.
Анхан шатны шалгаруулалтыг аймаг, нийслэл, дүүргүүд өөрсдөө зохион байгуулсан бөгөөд энэхүү наадам нь ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяас, чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Хоёр үе шаттай зохион байгуулагдсан тус наадмын эхний шатанд нийслэлийн долоон дүүргийн 85 улсын болон хувийн ерөнхий боловсролын сургуулийн 5780 сурагч, зургаан аймгийн 30 сургуулийн 2300 сурагч оролцон, авьяас билгээ сорьсон бол хоёрдугаар шатанд аймаг нийслэлийн 25 сургуулийн найрал дууны баг буюу 1300 сурагч тунан үлдсэн байсан юм. Ингээд шилдгүүдийг танилцуулж байна.
ТЭРГҮҮН БАЙР: Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургууль
• ДЭД БАЙР: Нийслэлийн ерөнхий боловсролын Монгол-Оросын хамтарсан сургууль
• ГУТГААР БАЙР: Нийслэлийн ерөнхий боловсролын Монгени сургууль
• ТУСГАЙ БАЙР: Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ Монгол Харумафүжи сургууль
• ТТУСГАЙ БАЙР: Нийслэлийн ерөнхий боловсролын 62 дугаар сургууль
• Д.ЛУВСАНШАРАВЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР: нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургууль,
• МОНГОЛЫН НАЙРАЛ ДУУНЫ УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ШАГНАЛААР: нийслэлийн ерөнхий боловсролын Монгол дахь Канад сургууль
• “ШИЛДЭГ УДИРДААЧ БАГШ” номинацийн эзнээр Орхон аймгийн “Уран эгшиг” сургуулийн хөгжмийн багш Ө.Байгалмаа
• “ШИЛДЭГ УДИРДЛАГА” номинацийн эзнээр Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль тус тус шалгарсан юм.
Гала тоглолтод:
• Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг
• Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ эрин сургуулийн “Diamons” хамтлаг
• Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн “Цагаан сарнай” хамтлаг
• Нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн “Эгшиглэнт аялгуу” хамтлаг
• Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн "Уран эгшиг" хамтлаг
• Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн “Ирээдүй” хамтлаг
• Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн “Нарны дуулал” хамтлаг
• Монгол-Оросын хамтарсан сургуулийн “Рапсодия” хамтлаг
• Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө сургуулийн “Ундарга” хамтлаг
• Нийслэлийн ерөнхий боловсролын Монгени сургуулийн “Одод” хамтлаг
• Нийслэлийн ерөнхий боловсролын Гёте дунд сургуулийн “Эгшиглэн“ найрал дууны хамтлаг
• Нийслэлийн ерөнхий боловсролын Канад сургуулийн “Нарны үрс” хамтлаг
• Шинэ Монгол Харумафүжи сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг
• Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн “Болор аялгуу” хамтлаг
• Нийслэлийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн “Аялгуу” хамтлагууд тус тус оролцлоо.