Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян
2024 оны 12 сарын 02
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өрнүүлдэг. Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд Монгол Улс 27 дахь жилдээ нэгдэж байгаа ба "Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй-шалтаг бүү тооч " уриан дор тэмдэглэн өрнүүлэх юм. Энэхүү нөлөөллийн аянд төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг уриалж байна.