СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Нийслэлийн харьяа Соёл, урлагийн байгууллагуудын албан хаагчдын идэвх сонирхлыг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг чийрэгжүүлэн хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилготой спорт арга хэмжээнд Нийслэлийн Соёлын Төв Өргөөний хамт олон оролцож, тэмцээнийг амжилттай эхлүүллээ.
Нийслэлийн Соёлын төв Өргөөний ерөнхий нягтлан Ө.Цолмон, тайзны машинист Г.Энхбаатар, нярав Д.Энхмаа нар дартс, биллиард, ширээний теннисний төрөлд амжилттай оролцон, Ерөнхий нягтлан Ө.Цолмон биллиардын тэмцээнээс мөнгөн медалийн болзол хангалаа.
Нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан зохион байгуулж буй энэхүү спорт арга хэмжээ хоёр өдрийн турш спортын 5 төрлөөр явагдах юм. Нийслэлийн соёл, урлагийн 11 байгууллагын 180 орчим албан хаагч оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж буй тэмцээн маргааш гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлөөр үргэлжилнэ.