“ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСИЙН ТАЛД” УРИАН ДОР "ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
2025 оны 05 сарын 12
Хүмүүнлэгийн өдрийг Олон улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жил тус өдрийг “Энэрэнгүй үйлсийн талд” уриан хүрээнд Нийслэлийн Соёлын төв өргөөнд тэмдэглэж байгаа бөгөөд, орон даяар Улаан загалмайн хороодоор дамжуулан олон нийт, хүүхэд залуусын дунд хүмүүнлэгийн үйлсийг сурталчлан ажиллаж байна.
