НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ ХАМТ ОЛОН ТАРЬСАН МОДОО АРЧИЛЖ, УСАЛЛАА
2025 оны 05 сарын 12
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүд үргэлжилж байна. Жил бүрийн хавар, намрын мод тарих өдрүүдийг тохиолдуулан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдсэн Соёлын төв Өргөөний хамт олон байгаль дэлхийгээ хайрлан, өөрсдийн тарьж ургуулсан модоо усалдаг уламжлалтай.
Амралтын энэ өдөр 60 гаруй ажилтан албан хаагч оролцож, 200 орчим модоо усалж, арчилгаа хамгааллын ажлыг нь хийлээ.