НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ ХАМТ ОЛОН МОНГОЛ БИЧГИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОЛОО.

2025 оны 05 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны зарлигийн дагуу “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг жил бүрийн 5-р сарын эхний 7 хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд “Нийслэлийн Соёлын төв Өргөө”-ний хамт олон “Хүүхдийн Урлан бүтээх төв”-тэй хамтран монгол бичгийн өдөрлөг зохиолоо.
Уг өдөрлөгийн үеэр “Урлан бүтээх төв”-ийн багш нар ажилтан албан хаагчдад зориулсан Монгол бичгийн сургалт явуулж үндэсний бичгээ эзэмших, өв уламжлалаа сэргээх, уран бичлэгийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлэхэд тусаллаа. Мөн байгууллагын ажилтан нэг бүр уйгаржин Монгол бичгээр нэрээ бичүүлж, уран бичлэгийн арга техникээс суралцаж, зөвлөгөө авсан.
Цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэн уйгаржин Монгол бичгийн сургалтыг тогтмолжуулж, бичгийн чадварыг нь сайжруулахад анхаарах юм