НСТӨ ҮҮДНИЙ ХЭСГЭЭ ЗАСЧ, ӨНГӨ ОРУУЛЛАА

2025 оны 05 сарын 22

НСТӨ ҮҮДНИЙ ХЭСГЭЭ ЗАСЧ, ӨНГӨ ОРУУЛЛАА

Нийслэлийн Соёлын төв Өргөө Нийслэл хотынхоо төв цэгт байрладаг, соёлын үйлчилгээг түгээдэг байгууллага. Энэ утгаараа орчин тойрныхоо өнгө үзэмж, эмх цэгц дээр өдөр тутамд анхаарал хандуулсаар ирсэн билээ. Засвар шинэчлэлийн ажлууд шат дараатай хийгдэж байгаа бөгөөд байгууллагын захиргааны ажилчид ордог үүдний хэсгийн шатаа засч, өнгө орууллаа.

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Тун удахгүй хүртээмжтэй орчныг бий болгож, тусгай хэрэгцээт иргэд орж, гарах орчин нөхцөлийг бүрдүүлэн үүдний зорчих хэсгүүдээ засч, улам сайжруулах болно.