БИД “УЛААНБААТАР МАРАФОНД-2025”-Д НЭГДЭНЭ
2025 оны 05 сарын 23
БИД “УЛААНБААТАР МАРАФОНД-2025”-Д НЭГДЭНЭ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байх юм байна.
“Улаанбаатар Марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар нийт 30 мянга орчим иргэн гүйхээр бүртгүүлжээ.

Нийслэлийн Соёлын төв Өргөөний хамт олон эрүүл амьдрал, идэвхтэй амьдралыг дэмжиж, “Улаанбаатар Марафон-2025” олон улсын гүйлтэд нэгдэн, нэгэн өдрийг спортлог өнгөрүүлэхээр боллоо.