СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ ХАМТ ОЛОН “УЛААНБААТАР МАРАФОН-2025”-Д НЭГДЛЭЭ

2025 оны 05 сарын 24

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ ХАМТ ОЛОН “УЛААНБААТАР МАРАФОН-2025”-Д НЭГДЛЭЭ

“Нийслэлийн Соёлын төв Өргөө” ОНӨААТҮГ “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн зохион байгуулалтын ажилд хамтран оролцож, гүйгчдийг хувцас солих, амрах өрөө тасалгаагаар ханган ажилладаг.
Тэгвэл энэ жилийн хувьд “Нийслэлийн Соёлын төв Өргөө”-ний хамт олон эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж, өөрсдөө эрүүл мэндийн зай буюу 5км-т гүйлээ.
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн 5 км, 10 км, 21 км, 42 км-ийн зайд гүйгчид Соёлын төв өргөөний урд талбай дахь гараанаас нэгэн зэрэг гарч, гүйлтээ эхлүүлсэн. Энэ жилийн “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд нийт 30 мянга орчим хүн оролцсон нь анхны жилийн зохион байгуулалтаас даруй хоёр дахин нэмэгдсэн тоо юм.