ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ СУРАГЧИД “НЭЭЛТТЭЙ ТАЙЗ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА

2025 оны 06 сарын 19

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ СУРАГЧИД “НЭЭЛТТЭЙ ТАЙЗ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА

Нийслэлийн Соёлын төв Өргөөнөөс санаачлан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “НЭЭЛТТЭЙ ТАЙЗ” төслийг эхлүүлсэн билээ.

Ахлах ангийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний соёл урлагийн мэдрэмж, чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн тайзан дээр авьяасаа үзүүлэх боломжийг нь олгохыг зорьж буй.

Энэхүү төслийн хүрээнд “Сонгодог хөгжим боловсрол” төвийн үүсгэн байгуулагч, Гүржавын Отгонжаргал багш энэ сарын 22-29-ний өдрүүдэд Испани улсын “Бенаск” хотод болох “Beyond The Music-2025” олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд шавь нараа оролцуулахаар бэлтгэлээ бүтэн сарын турш Соёлын төв Өргөөний тайзан дээр хийж байна.