НСТӨ Уран бүтээлч, үзэгч үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангах үүднээс 2024-205 онуудад урсгал засварын ажлыг хийлээ

2025 оны 06 сарын 23

Нийслэлийн Соёлын төв өргөө нь байрны өмч ашиглалтыг сайжруулж, уран бүтээлч, үзэгч үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангах үүднээс дараах урсгал засварын ажлыг өөрсдийн дотоод хүний нөөцдөө тулгуурлан хийж, гүйцэтгэн үзэгчдээ хүлээн авахад бэлэн болоод байна.

- А,Б, Г корпусын сэлгэн залгалт хийх цахилгааны тэжээлийн утсыг солих
- 3 давхрын фойены шалыг шинээр цутган хивсэнцэрийг шинэчлэх
- Их танхимын хивсэнцрийг шинэчлэх
- Тайзны хулдаас шинэчлэх
- Хуучны модон хаалгануудыг шинэчлэх
- Жүжигчдийн өрөөний обой, шалны хулдаасыг шинэчлэх
- 1 давхрын шалны хулдаасыг бүтэн шинэчлэх
- Үзэгчдийн ариун цэврийн өрөөний бүх кабин, суултуурыг шинэчлэх
- Шинээр эмэгтэй 2 ариун цэврийн өрөөг тохижуулах, иж бүрэн засварын ажлыг хамтын хүчээр бүтээн дуусгаж байгаа хамт олондоо талархал илэрхийлье.