НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ БАЙГУУЛЛАГЫНХАА ОЙР ОРЧИМД ЦЭВЭРЛЭГЭЭ, АРИУТГАЛ ХИЙЛЭЭ

2025 оны 07 сарын 04

Нийслэлийн Соёлын төв Өргөө нь хүрээлэн буй орчноо цэвэр, аюулгүй байлгах зорилгоор 2025 оны 7-р сарын 3-ны өдөр байгууллагынхаа гадна орчны цэвэрлэгээ, ариутгалын ажлыг зохион байгууллаа.

Тус ажлын хүрээнд төв байрны гадна талбай, явган хүний зам, ногоон байгууламж орчмыг хог хаягдлаас цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийсэн бөгөөд байгууллагын ажилчид идэвхтэй оролцлоо.
Цаашид Нийслэлийн Соёлын төв Өргөө нь орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг ханган ажиллах, иргэдэд тав тухтай үйлчилгээний орчин бүрдүүлэх зорилтынхоо хүрээнд ариутгал цэвэрлэгээний ажлыг тогтмол хийхээр төлөвлөж байна.