“АЛТАН СОЁМБОТ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ БОЛЛОО

2025 оны 07 сарын 11

“АЛТАН СОЁМБОТ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ БОЛЛОО

Тулгар төрийн 2234 жил, Их монгол улсын 819 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулж, Монгол төрийн түүхэн уламжлал, ард түмний эв нэгдэл, тусгаар тогтнол, үндэсний бахархлыг илэрхийлсэн “Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн концерт Нийслэлийн Соёлын төв өргөөнд боллоо.
“Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт нь Монголын нүүдэлчин ахуй, төрт ёсны дархлаа, эх оронч үзэл, түүхэн замнал, төрийн бэлгэдлийн утга агуулга зэрэг үндэсний бахархлыг хөгжим, бүжгийн дүрслэлээр тайзнаа амилуулж, уламжлалт ахуйн соёлыг орчин үеийн дэвшилтэт техник, гэрэлтүүлэг, найруулгын цогц шийдэлтэй хослуулан үзэгч олонд хүргэснээрээ онцлог юм.
Тоглолтын ерөнхий найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Д.Баярбаатар ажиллалаа.