​ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

2025 оны 07 сарын 18

ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

Монгол улсын хэмжээнд жилд дунджаар 5000 гаруй объектын гал түймэр гарч байдаг бөгөөд үүнийг хугацаанд хуваавал сар бүр 360, өдөрт 12, хоёр цаг тутамд нэг гал түймрийн дуудлага ирдэг гэсэн тооцоолол байна.
Зуны халуун улиралд хуурайшилт нэмэгдэж, цахилгаан хэрэгслийн ачаалал өсөхтэй холбоотойгоор “Нийслэлийн Соёлын төв Өргөө” ОНӨААТҮГ-ын зүгээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
• Цахилгаан хэрэгслийг зөв ашиглаж, хэрэглээгүй үед бүрэн салгах
• Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
• Зөвшөөрөгдөөгүй газарт тамхи татах, ил гал, лаа асаах зэргийг хориглох
• Галын аюулгүй байдлын заавар, гарц, дохиолол, тоног төхөөрөмжийн ажиллагааг тогтмол шалгах
• Барилгын материалын хог хаягдал болон шатамхай зүйлийг ил тавихгүй байх зэрэг арга хэмжээг авч, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.
Хүн бүр хариуцлагатай байж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.