НЭЭЛТТЭЙ ТАЙЗАН ДЭЭР БЭЛТГЭЛЭЭ ХИЙСЭН ХҮҮХДҮҮД ӨВ СОЁЛОО ДЭЛХИЙД СУРТАЛЧИЛНА

2025 оны 08 сарын 11

Нийслэлийн Соёлын төв Өргөөнөөс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санаачлан эхлүүлсэн “НЭЭЛТТЭЙ ТАЙЗ” төслийн хүрээнд “Сонгодог хөгжим боловсрол” төвийн үүсгэн байгуулагч, багш Г.Отгонжаргал хамтран ажиллаж, олон улсын тэмцээнд сурагчдаа амжилттай оролцуулсаар байна. Испани улсын “Бенаск” хотод болсон “Beyond The Music-2025” олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд оролцож бүх сурагчид нь оролцсон төрөл бүртээ 1-р байрт шалгарсан. Мөн Английн Лондон, Канадын Торонто хотуудад үргэлжлүүлэн тэмцээнд оролцож, амжилтаа бататгасан.

Тэгвэл энэ удаад Тайвань хотын И Лань хотод болох дэлхийн улс орнууд өв соёлоо түгээн сурталчилах зорилготой “Өв соёлын наадам”-д ардын урлагийн төрлөөр хичээллэдэг авьяаслаг хүүхдүүдийг оролцуулахаар бэлтгэлээ хийж байна.
Олон улсын урлагийн их наадам 8-р сарын 03-13-ны хооронд болох бөгөөд нийт 25 сурагч 3 багшийн хамт оролцох юм.