ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн баярын хурал Нийслэлийн Соёлын Төв Өргөөний их танхимд боллоо.
“Өнөөдөр 5G сүлжээ, интернэт, дижитал технологи, хиймэл оюун зэрэг дэвшилтэт технологи нь аливаа асуудлыг шийдэх түлхүүр гэж дэлхийн улс орнууд үзэж байна. Монгол Улсын хувьд ч мөн адил харилцаа холбоо, мэдээллийн технологи нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хүний хөгжил, эрх чөлөөг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хөгжлийн хурдасгуур, нийгмийн харилцаа, үйлчилгээний СОЁЛЫН ШИНЭЧЛЭЛ байх болно” гэдгийг салбарын сайд нь баярын хурлын үеэр онцолж байлаа.
Өнөөдрийн байдлаар энэ салбарт 21,2 мянган ажилтан албан хаагч ажиллаж байна.