СҮХБААТАР ДҮҮРЭГ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ДҮҮРЭГ БОЛЛОО

2025 оны 08 сарын 17

СҮХБААТАР ДҮҮРЭГ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ДҮҮРЭГ БОЛЛОО

Нийслэл Улаанбаатар хотын төв дүүрэг болох Сүхбаатар дүүрэг анх 1965 оны 4-р сарын 14-нд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 79-р зарлигаар “Сүхбаатарын район” нэртэй байгуулагдсан бөгөөд энэ онд 60 жилийн ой нь тохиож байна.

Төр захиргаа, соёл боловсрол, шинжлэх ухааны төв байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг 150 орчим мянган хүн амтай тус дүүргийн түүхт 60 жилийн ойн баярын хурал Нийслэлийн Соёлын Төв Өргөөний их танхимд боллоо.
Түүхт ойгоо тэмдэглэж байгаа Сүхбаатар дүүргийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.