НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ АЖИЛЧИД БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ХАМРАГДЛАА
НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ АЖИЛЧИД БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ХАМРАГДЛАА
Иргэдийн эрүүл цэвэр орчинд ажиллаж амьдрах, хоггүй цэмцгэр орчныг бүрдүүлэхэд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулах ажлын хүрээнд Нийслэлийн Соёлын төв Өргөөний хамт олон ойр орчмынхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, гадна орчинг цэвэрлэлээ.
Тус ажлын хүрээнд мөн ногоон байгууламж орчмын хог хаягдлыг цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийн, нийтийн эзэмшлийн сандал, хогийн сав зэргийг угааж ариутган, ойр орчмын шон дээр наасан зарлалын наалтыг хуулж цэгцэлсэн. Энэхүү цэвэрлэгээний ажилд байгууллагын бүх хэлтэс албадын ажилчид идэвхтэй оролцлоо.
Цаашид ч “Нийслэлийн Соёлын төв Өргөө” ОНӨААТҮГ нь орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг ханган ажиллах, иргэдэд тав тухтай үйлчилгээний орчин бүрдүүлэх зорилтынхоо хүрээнд ариутгал цэвэрлэгээний ажлыг тогтмол хийсээр байх болно.









