НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ БАГИЙН АМЖИЛТААРАА 3-Р БАЙРТ ШАЛГАРЛАА

2025 оны 09 сарын 16

НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ БАГИЙН АМЖИЛТААРАА 3-Р БАЙРТ ШАЛГАРЛАА

Жил бүрийн 9-р сард тохиодог “Соёл, урлагийн ажилтны өдөр”-т зориулсан соёл, урлагийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зохиогдсон 5 төрөлт спортын тэмцээнд “Нийслэлийн Соёлын төв Өргөө” ОНӨААТҮГ-ын хамт олон амжилттай оролцож, нийлбэр дүнгээр 3-р байр эзэллээ.  Эрэгтэй сагсан бөмбөгийн баг “АЛТАН МЕДАЛЬ”-ийн эзэд болж, “ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧ”-оор Захиргаа удирдлагын хэлтсийн Хөдөлмөр хамгааллын ажилтан С.Ганхүү тодорлоо.  Мөн хүчит бөхийн барилдаанд 48 бөх зодоглож, уран мэхийг уралдуулан барилдсанаас “ШӨВГИЙН ДӨРӨВ”-т Уран бүтээл, техникийн хэлтсийн Лед дэлгэцийн угсралт, суурилуулалтын инженер Ц.Дэлгэрдалай, Санхүүгийн хэлтсийн Хангамжийн мэргэжилтэн Д.Тэмүүлэн нар шалгарсан. Ийнхүү оролцсон тэмцээний төрөл бүртээ авхаалж самбаа хурд хүч бүхнээрээ ялгарч, эв найрамдлаараа нэгдмэл байсан Соёлын төв Өргөөний хамт олон 40 орчим байгууллагын спортын шилдгүүд оролцсон энэ удаагийн тэмцээнд нийлбэр дүнгээр ГУРАВДУГААР БАЙР-т шалгарлаа.