ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 31 ДЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2025 оны 10 сарын 08

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 31 ДЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ 

Жил бүрийн 10-р сарын 5-ны өдрийг дэлхий нийтээр багш нарт талархал илэрхийлэн, тэдний хөдөлмөр бүтээлийг үнэлж алдаршуулан өнгөрүүлдэг.

Дэлхийн багш нарын 31 дэх өдөр, Монголын багш нарын 59 дэх өдрийг тохиолдуулан салбартаа манлайлж, амжилт гаргасан Чингэлтэй дүүргийн багш, ажилтнуудад Нийслэлийн Соёлын төв Өргөөнд шагнал гардууллаа.
Шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Соёлын төв Өргөөний захирал Л.Ариунтуяа, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Т.Уламбаяр, дүүргийн Засаг даргын орлогч, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч З.Бямбажав нарын албаны хүмүүс оролцлоо.
Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, салбартаа манлайлж яваа эрдмийн элчийг түгээгч эрхэм багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ баяр хүргэж, сайн сайхан бүхнийг ерөөе