БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНД БОЛЛОО
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНД БОЛЛОО
Хүндэтгэлийн арга хэмжээнд 1992 оноос хойш дүүргийг удирдаж байсан эрхмүүд мөн баянголчууд дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Баянгол дүүргээс төрсөн үе үеийн алдартнууд, сэхээтнүүд, гадаадын зочид төлөөлөгчид, төрийн албан хаагчид болон 34 хорооны иргэд, оршин суугчдын маань төлөөлөл оролцож, олон дурсамжийг хамтаа хуваалцлаа.
Баянгол дүүрэг нэгэн жарны дараа 34 хороо, 70 мянга гаруй өрх, 260 мянга гаруй хүн амтай, нийслэл хотынхоо томоохон дүүрэг болсон төдийгүй оршин суугчдынхаа тоогоороо Монгол Улсын нийт хүн амын 7,5 хувь, нийслэлийн хүн амын 15,5 хувь, хүн амынхаа тоогоор улсын хэмжээнд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн дүүрэг болсон байна.









