ДУУЧИН Т.АМИНАГИЙН "ЭЭЖ МИНЬ" ТОГЛОЛТ БОЛЛОО
2025 оны 12 сарын 04
ДУУЧИН Т.АМИНАГИЙН "ЭЭЖ МИНЬ" ТОГЛОЛТ БОЛЛОО
Жил бүрийн 12-р сарын 03-ны өдрийг “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад зориулж Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Амина “Ээж минь” уран бүтээлийн тайлан тоглолтоо үнэ төлбөргүй толилууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, амьдралын урам зориг, сэтгэлийн дэм өгөх зорилготой энэхүү тоглолтод Монгол Улсын Ардын жүжигчин С.Батсүх, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр, С.Баасандорж, Л.Чаминчулуун нарын уран бүтээлчид оролцон, сайн үйлсийн аянд нэгдлээ.
